Хакерууд таныг харж байх боломжтой
Хэн нэгэн зөвшөөрөлгүй таныг өрөөндөө ганцаараа байж байхад харж байж болох талаар бодож үзэж байсан уу? Нэгэн судалгаагаар үүнийг ихэнх хүн мэддэггүй бөгөөд нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн талаас илүү нь энэ талаар огт санаа зовж байгаагүй гэнэ. Учир нь таны компьютер вирүстсэн тохиолдолд хакерууд маш амархан компьютерын чинь камерыг ашиглаад таныг харж байж болох нь ээ.
Яг одоо компьютерынхаа өмнө нүцгэн сууж байгаа юм биш биз Доорх зураг дээр судалгааг харуулсан байна.
Тэгвэл үүнээс хэрхэн хамгаалах талаар зарим хялбар зөвөлгөөг мөн өгчээ:
· Мэдээлэлтэй байх – Компьютерын талаар, хакерууд юу хийж болох талаар анхан шатны зүйлсийг судалж мэдсэнээр өөрийгөө хамгаалдаг. Манай блогт ч мөн нууц үгтэй холбоотой болон хакеруудаас хамгаалах зарим зөвөлгөөнүүдийг урьд өмнө оруулж байсныг уншиж танилцвал та нууц үгээ алдах болон хакердуулах, залилуулах эрсдлээс бага ч болов хамгаалж чадах болно.
· Болгоомжтой бай – Компьютерын камер чинь асах үедээ гэрэл асдаг бол түүнийг нь хэрэглээгүй байх үед асаж байгаа эсэхийг нь анзаарч байгаарай. Мөн компьютерынхаа антивирүсын програмыг ажиллуулж, шинэчилж байх хэрэгтэй.
· Хааж болно – Механикаар камерыг таглаж юм наах, бүтээх зэргээр хамгийн амархан аргаар мөн таглаж болно.
URL: