Д.Баярбаатар: Баллон цэнэглэх үед гал гарсан

1d5f5a280fba2fddbigСонгинохайрхан дүүрэгт байрлах “Мон газ сервис” компанид өчигдөр гал гарч гал унтраах ангиуд хүч нэмэгдүүлэн унтраасан билээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал унтраах асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баярбаатараас тодрууллаа.

-Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр хийн үйлдвэрт гал гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Мон газ сервис” компанийн хашаанд газ цэнэглэх байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /өчигдөр/ 11.35 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн юм. Дуудлагын дагуу 11.36 цагт харъяаллын дагуу тус дүүргийн Аврах гал унтраах 26 дугаар анги очсон. Араас нь 18, 10, 30 дугаар анги нэмэлтээр ажиллаж галыг аюулгүй болголоо.

-Хүн түлэгдэж гэмтсэн үү. Танайх хүч нэмэгд үүлэн ажилласныг бодоход том хэмжээний гал гарчээ?
-Хүний эрүүл мэнд хохироогүй. Хий ашигладаг газар учраас онц чухал обьектод орно. Тиймээс болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ангиудыг нэмэлтээр татсан. Гал түймрийг унтраахаар 33 тонн ус зарцуулж, тэсэрч дэлбэрэх аюулаас хамгааллаа.

Д.Баярбаатар: Баллон цэнэглэх үед гал гарсан

-Гал юунаас үүдэж гарав. Хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Тус компани зөөврийн баллон цэнэглэдэг. Баллон цэнэглэж байх үедээ гал алдсан байна лээ. Галын шалтгааныг нарийвчлан тодруулахаар цагдаагийн байгууллага болон манайхан хамтран шалгаж байгаа. Мөн хохирлын хэмжээг ч тодруулна.

-Сүүлийн үед галын аюулаас бол хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол олон гарлаа. Иргэд галын аюулаас хэрхэн сэргийлэх вэ?
-Хаврын улирал болж хуурайшилт ихэссэн нь гал түймэр гарах шалтгаан болж байна. Гал түймрийн нийт дуудлагын 70 хувийг ахуйн хүрээний гал эзэлсэн. Иргэд болгоомжгүйгээс гал алдаж байна. Тиймээс бага насны хүүхдийг цоожилж, хараа хяналтг үй орхихгүй байхыг анхааруулъя. Мөн ил задгай газарт цогтой, халуун үнс нурам асгахгүй байх хэрэгтэй.

Б.Энх

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих