ОРГОСОН ХОРИГДЛУУДЫГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

big_gavШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба буюу хорих 457 дугаар ангиас энэ сарын 19-ний өдөр оргосон гурван хоригдлыг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Хоригдол Х.Мягмаржав, Ц.Батбаяр, А.Отгонбаяр нар нь ангийн хашаанд аж ахуйн ажил хийж байхдаа оргосон юм. Тэдгээр хоригдлууд одоогоор олдоогүй байгаа бөгөөд Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрлийн баг хамтран эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Хоригдлуудыг эрэн сурвалжлах ажилд ард иргэдийн оролцоо, дэмжлэг туслалцаа, мэдээлэл чухал байгаа юм. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн нууцыг чандлан хадгална.
Н.Туяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих