ХУУЛЬЧ Б.ЧИМЭД ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

big_chimedМонгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн, нэрт хуульч Б.Чимид 79 насандаа өвчний улмаас таалал төгсөв.
Б.Чимид нь 1934 онд тэр үеийн Архангай аймгийн Чандмань сумын тавдугаар баг, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг “Зөөлөн” гэдэг газар малчин ард Бяраагийн анхдугаар хүү болон төржээ. Бага сургууль дүүргээд нутагтаа мал маллаж байв. Улмаар 1953-1962 онд цэргийн алба хааж, цэргээс ирснийхээ дараа нутагтаа багийн дарга, аймгийн намын хорооны зааварлагч хийж байгаад МУИС-д элсэн орж, 1966 онд  хуульч мэргэжлээр төгсчээ. 1966-1978 онд МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1978-1986 онд Шүүх Яамны Сайд, Улсын Дээд Шүүхийн дарга, 1986-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга,  1990-1992 оны 8-р сар хүртэл Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
Ардын Их Хурлын депутатаар таван удаа сонгогдож байсан бөгөөд  Монгол Улсын Гавьяат хуульч,  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын багш цолоор шагнагдсан юм. Тэрбээр 1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулийг батлалцахад гол хувь нэмрийг оруулсан манай нэртэй хуульчдын нэг, олон арван хуульчдыг төрүүлсэн багш байсан юм.
 Ш.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих