“Алтайн хүдэр” компанид хугацаат шаардлага өглөө
БОНХЯ-наас Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлож буй “Алтайн хүдэр” компанид хугацаат шаардлага хүргүүлжээ.
Тус компанид салбарын яамнаас өнгөрсөн долоо хоногт шалгалт хийсэн юм. Шалгалтаар Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүй болон уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос үүдэж Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтож, хүн, малын эрүүл мэндэд сөрг өөр нөлөөлж, авто замын осол гарах нөхцөл бүрдсэн болохыг тогтоожээ.
Тиймээс “Алтайн хүдэр” компанид 168.3 км авто замаас 80 км замын энэ ондоо багтааж, үлдсэн хэсгийг ирэх 2014 онд ашиглалтад оруулах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ирэх тавдугаар сарын 1 гэхэд “Алтайн хүдэр” компанид хугацаат шаардлага өглөө нэмэлт тодотгол хийхийг шаарджээ. Мөн тоосжилтыг бууруулж, замын усалгааг тогтмол хийн, замын дагуух зэрлэг амьтдын нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг тусгайлан боловсруулахыг үүрэгдсэн байна.
Түүнчлэн тус компанийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн газартай хамтран авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч чанарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх сургалтыг ойрын хугацаанд зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ. Таян нуурын уурхайн баяжуулах үйлдвэрийг ирэх тавдугаар сарын 15, шинээр барьж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг зургаадугаар сарын 1-ний дотор Улсын комисст хүлээлгэж өгөхийг хүссэн байна. Тус компанийг заасан хугацаанд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно гэв.
Б.Заяа
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: