Цөмийн довтлолтоор Америкийн сүрдүүлгийг эсэргүүцнэ
БНАСАУ-ын Ардын армийн дээд комадлалын газрын хэвлэлийн төлөөлөгч 21-ний өдөр хэлэхдээ, Америк хэрэв цөмийн зэвсгээр сүрдүүлбэл БНАСАУ илүү хүчирхэг цөмийн довтлолтоор хариу эсэргүүцнэ, Хойд Солонгосын энэхүү амлалт хий хоосон яриа биш гэжээ.
Америкийн арми B-52 стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц ба цөмийн шумбагч онгоцоо Өмнөд Солонгост байрлуулсан талаар тус хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, БНАСАУ-ын арми болон ард түмэн Америкийн сүрдүүлэг, заналхийллээс айхгүй. B-52 стратегийн бөмбөгдөгч онгоцыг байрлуулсан Андерсен нисэх хүчний бааз, цөмийн шумбагч онгоцыг байрлуулсан Японы нутаг дэвсгэр болон Окинавагийн тэнгисийн цэргийн бааз бүгд БНАСАУ-ын цөмийн оновчтой цохилт өгөх хүрээнд багтаж байгааг Америкийн тал санах хэрэгтэй гэжээ.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Америкийн тал цөмийн заналхийлэл болон сүрдүүлгээ мэдрүүлж эхэлсэн тул БНАСАУ ч адилхан цэргийн үйл ажиллагаанд шилжих болно гэжээ.
\Уртнасан.\ china radio
URL: