Архидалт мансуурлын хор нөлөөг бууруулах үйлчилгээний төв нээлтээ хийлээ
Эрүүл мэндийн яамнаас төрийн бус байгууллагуудыг дэмжиж, үйл ажиллагаа явуулахад нь тусламж үзүүлж, иргэдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулах зорилгоор “Архидалт мансуурлын хор нөлөөг бууруулах үйлчилгээний төв”-ийн байрыг өнөөдөр хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ.
“Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвсэл”-ээс иргэд олон нийтийг архидан согтуурах эрсдэлт зан үйлээс сэргийлэх, архины асуудалтай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг тус байранд явуулах аж. Тус төв Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Жанчивдэчинлэнхийдийн урд байрлаж байгаа бөгөөд тус төвийн хамт олон энэхүү үйлчилгээг авах иргэдийг урьж байна.
Төвийн нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Л.Насанцэнгэл нар оролцов.
URL: