“MONGOLIAN AIRLINES” МИАТ-ЫН НЭРИЙГ АШИГЛАЖ БАЙНА ГЭВ
“Mongolian Airlines” компанийн нэр болоод иргэдэд өгч буй мэдээлэл, зар сурталчилгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн ШӨХТГ-аас мэдэгдлээ.
“2011 онд байгуулагдан, улмаар 2012 онд иргэний нисэхийн үйл ажиллагаа явуулах эрхээ авсан уг компанийн Монгол нэр болон зар сурталчилгаан дээрх мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна. 1956 онд байгуулагдсан МИАТ компанитай андуурагдахаар сурталчилгаа явуулж буй нь зохимжгүй. Тиймээс манай газраас тус компанид зар сурталчилгаа болон хуанли дээр дурдсан “1956 онд байгуулагдсан” гэсэн мэдээллээ залруулахыг шаардсан” хэмээн ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд ярилаа.
МОНЦАМЭ
URL: