Л.Гансүхийн үед Богд ууланд газар олголт гаарчээ

DF0225DF25DF25DFDFDFБайгаль орчин, ногоон хөгжлийн сайдын ту­шаа­лаар байгуулсан ажлын хэсэг Богдхан уулын Дар­хан цаазат газрын газар ашиглалтад хийсэн шал­галтынхаа дүнг танил­цууллаа.

Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь бай­галь орчны доройтлыг хяз­гаарлан зогсоох, байга­лийн жам ёсны шүтэлцээт харилцааны нөхцлийг хан­гах сонгодог хэлбэр гэж дэлхий нийт үздэг. Улмаар хүн төрөлхтний байгаль, түүх соёл, шинж­лэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулан үлдээж, улс орнууд бай­галь орчинтой­гоо зохицон тогтвортой хөгжих үзэл санааг батал­гаажуулах нэгэн шалгар­сан арга юм.

Богдхан уулыг 1778 онд Богд хаант Монгол Улсын үед дархалж бай­сан, дэл­хийн хамгийн анх­ны Дархан цаазат газар юм. 1995 онд УИХ-ын тог­тоо­лоор Богдхан уулын дархан цаазат газар хэ­мээн нэр­лэж, 1996 онд ЮНЕСКО-оос Дэлхийн шим манд­лын сүлжээнд оруулах шийдвэр гарч 1997 онд гэрчилгээг олгож байв.

Богдхан уулын дархан цаазат газар хойд талаараа нийслэлийн Хан-Уул, Баян­зүрх дүүрэг, урд та­лаараа Төв аймгийн Зуун­мод, Сэргэлэн сумтай хил залгадаг, нийтдээ 41.6 мян­­­ган га талбайтай, үүнээс онгон бүс газар нутгийн 17.3 хувь буюу 7115.3 га, хамгаалалтын бүс нь 54.2 хувь буюу 22291.9 га, хязгаарлалтын бүс 28.5 хувь буюу 11721.8 га талбайг тус тус эзэлдэг байна. Богдхан уулын орчны бүсийг 2010 онд Төв аймагт, 2012 онд Баянзүрх дүүрэгт тогтоосон бөгөөд харин Хан-Уул дүүргийн орчны бүсийг тогтоогоогүй байгаа юм.

Газар ашиглагчдын су­далгааны дүнгээс үзэхэд 2002-2012 оны хугацаанд Богдхан уулын хязгаар­лалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал жууч­лал, сургууль, цэцэрлэг, шашны үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар, 193 иргэнд зуслангийн зориу­лал­таар газар ашиглах эрх олгожээ. 2000-2003 онд 46, 2004-2008 онд 217, 2009-2012 онд 192 газар ол­голтыг хийсэн ба хамгийн олон нь 2008 онд 101, 2011 онд 156 иргэн аж ахуйн нэгжид газар олгосон бай­на. Өөрөөр хэлбэл, Богд­хан уулын дархан цаазат га­зарт газар ашиглах зөв­шөөр­лийг хамгийн олноор өгсөн хүн бол тухайн үеийн сал­барын сайд бай­сан Л.Ган­сүх байх нь.

Мөн 1995 онд буюу Богдхан уулын дархан цаа­­зат газрыг улсын тусгай хамгаалалтад авах үед Төрийн өмчийн хо­роогоор хувьчилсан сур­гууль, цэцэрлэг, зочид буудал зэрэг үйлчилгээ­ний газар, ШШГЕГ-ын харьяа хорих 401, 411 дүгээр анги, химийн бодис хадгалах Изотоп контор, агаарын орон зайг хянах лаборатори төв, Одон орон судлалын төв, Хүүшийн ам дахь мө­сөн зоорь, хүнсний дэлгүүр зэрэг 38 аж ахуйн нэгж, обьект газар ашиглаж байгаа юм.

1960 оны эхээр Богд­хан уулын эргэн тойронд 70 гаруй байгууллагын 1200-гаад зуслангийн байшин, төрийн болон хувийн 2000 гаруй гэр, 17 аманд 40 гаруй барилгын томоохон обьект байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байсан учир 1982-1990 онд аж ахуй нэгж, иргэдийн зусланг нүүлгэн шил­жүүлж бай­жээ. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын бай­гуул­сан ажлын хэсэг Богдхан уулын Дархан цаазат газрын 34 амнаас газрыг нь ашиглаж байгаа  24 аманд судалгаа хийсэн байна.  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсан­гийн аманд Богдхан уулыг ДЦГ-ын ангиллаар  батал­гаа­жуулсан жил буюу 1995 оноос өмнө амьдарч бай­сан 424 өрх байгаа аж. Арцатын аманд 282, Жар­галантын аманд 20 өрх амьдарч байгааг судалгаа­гаар тогтоожээ.

2008 онд Байгаль орч­ны сайд байсан эрхэм “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориу­лалтаар газар ашиглах түр журам”-ыг хууль зөрчин гаргаж, Нүхтийн аманд  193 иргэнд зуслангийн зориулалтаар газар олго­сон байна. Богдхан уулын дар­хан цаазат газрын хяз­гаарлалтын бүсэд 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жууч­лалын зориулал­таар үйл ажиллагаа явуулахаар бай­­галь орчны нөлөөл­лийн үнэлгээ хийлгэсэн ч зориу­лалтыг өөрчлөн орон сууц­ны хороолол, барилга бай­гууламж, хувийн орон сууц барьж үл хөдлөх хөрөнгө болгон худалджээ.

Зайсан, Арцат, Нүх­тийн аманд газрын даац хэтэрсэн байна. Улмаар биологийн төрөл зүйлийн аюулгүй байдал, экосис­темийн тэнцэл алдагдаг­сан нь, дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газ­рын үнэ цэнийг буу­руу­лаад байгаа юм. Богдхан уулын Дархан цаазат газ­рын хамгаалалтын захир­гааг улсын төсвөөс сүү­лийн 5 жилийн байдлаар 950 сая орчим төгрөгөөр санхүү­жүүлснээс 90 ху­вийг ца­лин, урсгал зар­далд, ердөө гурван хувийг ургамлыг нөхөн сэргээхэд  зарцуул­жээ. Гэтэл газар ашиглагч­дын төлбөр тө­лөлтийг сүү­лийн таван жилийн байд­лаар авч үз­вэл 12 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн ч бай­галийг хамгаалах, нөхөн сэргээ­хэд  зарцуу­лаагүй байна.

БОНХЯ-наас Богдхан уулын Дархан цаазат газ­рын нөөц, даацыг шинж­лэх ухааны үндэслэл­тэй­гээр тогтоон, Дархан цаа­зат газраа дэлхийн жи­шигт хүргэх ажлыг эхлүүл­жээ. Холбогдох хуулийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд экологи, эдийн засгийн хохирлыг тоо­цуулан, Бай­галь хам­гаа­лах санд төв­лөрүүлж, энэ мөнгөнөөс Богдхан уулын нөхөн сэр­гээлт, дэд бүт­цийг хөг­жүүлэхэд зарцуу­лах юм байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих