Шинзо Абе “яриагаа” 2015 онд нийтлэх санаатай байна
18-ны өдөр гарсан Өмнөд Солонгосын “Кореа” сар тутмын сэтгүүлд Японы Ерөнхий сайд Абе Шинзо гийн ярилцлагыг нийтэлжээ. Холбогдох түүхийн асуудлаар Абегийн байр суурийг илэрхийлсэн “Абе Шинзо гийн яриа”-г “дайны дараах 70 жилийн ойн үеэр нийтлэх ёстой” гэж тэрээр илэрхийлжээ. Энэ нь Абе Шинзо уг яриагаа 2015 онд нийтлэх санаатай байгааг харууллаа гэж Японы “Ёмури Шимбун” сонин мэдээллээ.
1993 онд нийтэлсэн “Кавано Ёхей-гийн яриа”-г өөрчлөх асуудлаарАбе Шинзо хэлэхдээ, “хойшид тусгай мэргэжилтэн болон түүх судлаачдаас хэрхэн зохицуулах тухай зөвлөгөө авах болно, энэ асуудлыг дипломатын болон улс төрийн асуудал болгохыг хүсэхгүй байна” гэжээ. 1993 онд Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кавано Ёхей ярилцлагандаа дэлхийн 2-р дайны үед Японы арми цэргийн цэнгүүний бүсгүйг хүчээр татсанд оролцож байсныг хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээж байгаагаа мэдэгдэж байжээ. Гэтэл Шинзо Абе “Каваногийн яриа”-г өөрчлөх байр суурьтай байгаа ба өнгөрсөн оны 9-р сард болсон Либерал Ардчилсан намын тэргүүнийг сонгох тухай зөвшилцөх хурал дээр ийм байр суурь илэрхийлж байсан гэж “Ёмури Шимбун” сонинд тэмдэглэжээ.
Энэ талаар Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихиде энэ оны эхээр хэлэхдээ, Абе Шинзо Японы колоничлол ба түрэмгийллийн тухай “Томийчи Мураяамагийн яриа”-ны байр суурийг дэмжин зөвшөөрч, шинэ яриа нийтлэх санаатай байгаа юм. Гэвч “Кавано Ёхейгийн яриа”-г “улс төржүүлэх, гадаад харилцааны асуудал болгохыг хүсэхгүй байна” гэж илэрхийлжээ.
\Уртнасан.\ china radio
URL: