Шунал ихэдвэл шулам болно шүү “Шунхлай” минь
УИХ-ын гишүүн болохгүй л бол амьдрал нь дуусчих юм шиг сэтгэх хүн сүүлийн үед олшроод байгаа.
Монголын хүнсний тэргүүлэгч компани “АПУ”-гаар овоглодог Г.Батхүү өчнөөн юм болж байж хүссэн суудалдаа хүрсэн. Мөнгөгүй хүн хүн биш болсон юмуу нөгөө Чинзориг нь болохоор одоо болтол гудамжинд таваргаж явна.
Баян хүнийг балаг тойрохгүй гэгчээр Г.Батхүүгийн эзэмшилд байдаг “Шунхлай” компани саяхан шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн нь олон хүний уур цухлыг зэрэг хүргээд байна.
“Магнай трейд”-ээс өөр ямар ч компани үнэ нэмэх саналаа ШӨХТГ-т хүргүүлээгүй байхад “Шунхлай” шууд 50 төгрөгөөр нэмж “томорчээ”. Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой барьж байх зорилгоор “Шунхлай” зэрэг таван компанид 76.7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгосон ч олон түмнээ бус өөрсдийн ашгийг тэд илүүд үзсэн байна.
Учир нь “НИК”, “ЖАСТ”, “Сод Монгол” , “М-Ойл”, “Синчи-Ойл” компанийн удирдлагууд шатахууны үнээ нэмэхгүй байх бололцоотой хэмээн мэдэгдсэн аж. Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний үнэ дагаад нэмэгдэж иргэдийн амьжиргаанд хүндээр тусдаг гэдгийг бүгд мэднэ. Шунал ихэдвэл шулам болно оо гэдгийг “Шунхлай”-д сануулчих хүн алга уу.
tsag.mn
URL: