“Оюутолгой” төсөл Осолтолгой болчихов уу

uh9gg8giphoipАрваад хоногийн өмнө Оюутолгойд аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсанаас нилээд хэдэн ажилтан ажиллагсад хордож осол гарсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл дахиад л өнгөрөч долоо хоногийн амралтын өдөр буюу 17-ны ням гарагт бас нэгэн осол гарчээ. Урьдчилсан мэдээллээр, хохирогч зам тээврийн ослын улмаас амиа алдсан аж. Эл хэрэг 2013 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 17.30 цагт гарчээ. Оюутолгой компанийн мэдэгдэж буйгаар хохирогч тус компаний гэрээт ажилтан агаад осол гарах үед ээлжийн амралттай байсан нэгэн гэнэ. Ослын улмаас амиа алдсан ажилтны ар гэрийнхэнтэй холбоо барьж мэдэгдсэн бөгөөд хуулийн дагуу ослын шалтгаан тогтоох шалгалтыг явуулж эхэлжээ. Ийм хэрэг гарсанд тус компанийн зүгээс ихэд эмгэнэж, ар гэрийнхэнд нь шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа аж. Хөдөлмөр аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангаж ажилладаг хэмээн мэдээллэдэг тус төслийн талбайд юуны улмаас гэрээт ажилтан амиа алдсаныг цагдаагийнхан шалгаж эхэлжээ.

Дашрамд дурдахад, Оюу толгойн Баяжуулах үйлдвэрт шохойн уусмал дамжуулах хоолойн нэг хэсэг бэхэлгээнээс унасан хэрэг өнгөрөгч хоёрдугаар сард гарсан. Энэ талаар тус компанийн Олон нийт, мэдээллийн харилцааны хэлтсийн ажилтан Ч.Бүрэнбаяр хэлэхдээ “Хөнгөн бэртсэн нэг ажилчин, өөр цөөн хэдэн ажилчдыг урьдчилан сэргийлэх зорилгоор зохих эмчилгээ хийсэн. Тухайн үед ажиллаж байсан бүх ажилчин одоогоор ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд уг ослын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байгаа. Оюутолгой ХХК ажилтан, ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд онцгой анхаарал тавьж ажилладаг. Цаашид ийм төрлийн осол, бэртэл гаргахгүй байх үүднээс ослын шалтгааныг нарийн судалж байна” хэмээн мэдээллэсэн юм.

Д.Сүх

URL:

Сэтгэгдэл бичих