Хойд Солонгос Өмнөд Солонгост сануулга өгчээ
Хойд Солонгосын www.uriminzokkiri.com хэмээх нэгэн цахим хуудаст Өмнөд Солонгосыг арлуудыг орхихыг сануулжээ. Цахим хуудаст “Пхеньян өмнөдийн арлуудад цохилт өгөх учир өмнөдийн оршин суугчдыг энэ бүс нутгаас нэн даруй гарч явахыг зөвлөж байна” гэжээ. Пхеньянтай холбоотой ажилладаг энэхүү цахим хуудаст мөн цохилт өгөх арлуудын жагсаалтад 2010 онд их буугаар буудсан Ёнпхёндо арал багтсан байв. НҮБ Хойд Солонгосыг өнгөрөгч хоёрдугаар сард явуулсан цөмийн туршилттай нь холбогдуулан хориг арга хэмжээгээ чангатгасан. Үүний дараа Пхеньяний эрх баригчид АНУ, Өмнөд Солонгос зэрэг улсыг хэд хэдэн удаа заналхийлсэн. Харин АНУ, Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилт явуулж, Вашингтон Пхеньяний дайралтаас сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ.
URL: