НАЛАЙХЫН УУРХАЙН 50 ГАРУЙ ХУВИЙГ ЛАЦАДЖЭЭ

big_tavantolgoi123-middleМХЕГ, Ашигт малтмалын газраас томилогдсон ажлын хэсгээс Налайх дүүргийн нүүрсний уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдалд шалгалт хийсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл нэгдсэн шалгалтын мөрөөр тус уурхайн 50 гаруй хувийг лацаджээ.
Далд уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага алдагдаж, аваарь ослын улмаас өнгөрсөн онд 20 орчим хүн амь насаа алдсан байна. Налайхын уурхайд 177 аманд 1500 орчим хүн гар аргаар нүүрс олборлодог гэсэн албан бус судалгаа бий. Тэд ойролцоогоор жилд нэг сая орчим тонн нүүрс олборлож, борлуулдаг байна.
Дээрх ажлын хэсэг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, нөхөн сэргээлт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчин хүн амд үзүүлэх нөлөөллийг шалгаж санал, дүгнэлт боловсруулах аж.
Б.Заяа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих