Хамт архидсан хоёрын эр нь үхэж, эм нь сэхээнд байна
Иргэд тамхины хуулийн нэмэлт өөрчлөлтөд ам сайтай байгаа харин архины хяналтын хуулийг чангатгах хэрэгтэйг хэлж байгаа билээ. Учир нь архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулдаг. Уржигдар гэхэд л эрэгтэй эмэгтэй хоёр найз хамт архи ууж байгаад согтуудаа нэгнийхээ амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Эрэгтэй нь газар дээрээ нас барсан бол эмэгтэй нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа ч биеийн байдал маш хүнд эмчилгээ хийлгэж байгаа талаар эмч нар хэлж байна. Тэрбээр хүзүүгээ мэсээр нилээн хэдэн удаа хэрчүүлсэн байна. Энэхүү хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул хэргийн талаарх мэдээллийг нууцалж байгаа юм байна.
URL: