ШӨХТГ: Банкууд задгай валютыг бүхэл дэвсгэртийн ханшаар авдаг боллоо

527-1363148411pictureМонгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны үйл ажиллагаа эрхлэгчид 50,100-ийн дэвсгэртээс доош гадаад валютыг худалдан авахдаа өөрсдийн тогтоосон тухайн өдрийн ханшаас доогуур ханшаар худалдан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хууль,

 

Валютын зохицуулалтын тухай хууль болон хэрэглэгчдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзэж энэ зөрчлөө арилгахыг үүрэгдэж тодорхой хугацаа өгсөн билээ.

Энэ хугацаанд ихэнх банк, банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны цэгүүд  Монгол улсын хууль тогтоомжид нийцэж ажиллахаа мэдэгдэн задгай валютыг тухайн өдрийн ханшаар худалдан авч байгаа бол Улаанбаатар, Эрэл банк тодорхой хариу өгөөгүй бөгөөд Худалдаа хөгжлийн банк татгалзсан хариу өгөөд байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тогтоосон хугацаанд зөрчлөө арилгаагүй Худалдаа хөгжлийн банкинд хуульд заасан холбогдох арга хэмжээ авахаар болсныг ШӨХТГ мэдэгдлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих