Зэсийн үнэ 8000 ам.долларт хүрнэ гэв

2013031305tЛондоны металлын биржид өчигдөр Улаанбаатарын 18.21 цагийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 7675 ам.долларын ханштай байлаа. Олон улсын HSBC банкнаас гаргасан таамаглалаар зэсийн үнэ энэ онд өсөх хандлагатай аж. Тэдний тооцооллоор энэ онд эл металлын үнэ 7500-8000 “ногоон”-д багтах юм байна. АНУ-д ажилгүйдэл багасч, өрийн дарамт буурах учраас ийнхүү зэсийн үнэ өснө гэж зарим судлаачид тайлбарлаж байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Лондоны металлын биржид нэг тонн зэсийн гурван сарын дараа биетээр хүргэгдэх үнэ 8066 ам.доллар болсон юм.

Ж.АНУ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих