Монгол хүний оюуны чадамж, Баримт 5: Монгол хүүхдүүдийн амжилт

500x280 Hongor Hasan narМахариши Менежментийн Их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны мастерын хөтөлбөрт суралцаж буй Э.Хонгор, Б.Хасан нар хоёрдугаар сарын 2-нд болсон Америкийн оюутны програмчлалын олимпиадад 5, 7-р байр эзэллээ. Програмчлалын 6 бодлогыг 24 цагийн турш бодсон энэхүү тэмцээний эхний 10 байрт шалгарсан оюутнууд Силиконы хөндийд зочилж, Фэйсбүүк, Твиттер гэх мэт дэлхийн шилдэг технологийн компаниудаар аялах юм байна.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа Э.Хонгор, Б.Хасан нар хоёулаа Монгол улсын Их сургуулийн компьютерийн ангийг төгссөн бөгөөд өнгөрсөн оны 10 сард Махариши Менежментийн их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны мастерын хөтөлбөрт элсэн орсон юм. Тэд 2010 онд Улсын програмчлалын олимпиадад тэргүүн байр, 2009 онд Шанхай хотод зохиогдсон Олон улсын оюутны програмчлалын олимпиадад хүрэл медал хүртэж байжээ.

Тэдний лекцийн хугацаа тун удахгүй дуусах бөгөөд энэ тавдугаар сараас америкийн нэр хүндтэй програм хангамжийн компанид ажиллаж эхлэх ажээ. Махариши Менежментийн Их сургуулийн Мастерын тэтгэлэгт хөтөлбөр, ажил эрхлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Eduworld Боловсролын төвийн 77071511 утаснаас лавлаарай.
АНУ-ын Махариши Менежментийн Их Сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын сайтнаас авлаа гэж АНУ-аас Д. Дашзэвэг манайд мэдээлэхдээ “Америк 300 сая хүнтэй. Гэтэл 3 сая хүнтэй монголын хүүхдүүд 5, 7-р эзэлж байна гэдэг сайхан амжилт юм даа” гэсэн үг ч бас дайлаа.

Цахим өртөө вебийн баг
Мягмар, 2013 оны 3 дугаар сар 12


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих