Зохиогчийн эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх материал
Зохиогчийн эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх материал
1.Өргөдөл
Өргөдлийн маягтыг компьютерээр бөглөх ба та өөрт хамааралтай мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхөөс гадна өөрт хамааралгүй мэдээллийг устгаж болохгүй.
2.Бүтээлийн Танилцуулга
Бүтээлийн агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог тал зэргийг тусгасан товч танилцуулга бичнэ
3.Эх бүтээл
2 хувь бүтээлийг ОӨГ фонддоо авч хадгална (бичмэл бүтээлийн хувьд эх бүтээлийг хэвлэмэл байдлаар авна)
4.Иргэний үнэмлэх / Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
Зохиогч болон эрх эзэмшигч өөрийн нэр дээр гэрчилгээ авах тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар,
Хуулийн этгээдийн нэр дээр гэрчилгээ авах бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана
5.Гэрээ/Тодорхойлолт
Гэрчилгээ авах гэж буй бүтээлийг гэрээний дагуу туурвисан, албан үүргийн дагуу туурвисан, захиалгаар бүтээсэн мөн бүтээлийг хөндлөнгөөс санхүүжүүлсэн тохиолдолд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгох асуудлыг холбогдох гэрээ, тодорхойлолт, бусад баримтыг үндэслэн шийдвэрлэнэ
6.Үйлчилгээний хураамж төлсөн баримт
1. Ажил үйлчилгээний хураамжийг Төрийн сан банк, Оюуны өмчийн газар 900009013 тоот дансанд төлнө./ /РД:9085068/ Ном- 25000 төгрөг, CD-30000 төгрөг, програм хангамж-30000 төгрөг
2. Гэрчилгээний тэмдэгтийн хураамжийг / Улаанбаатар банк, Оюуны Өмчийн Газар 2611171208 тоот дансанд тус тус тушаан баримтыг бүрдүүлсэн материалын хамт хавсарган авчирна. 2500 төгрөг
3. (Ажил үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж нь бүтээл тус бүр дээр төлөгддөг болохыг анхаарна уу!)
7.Холбоо барих
Зохиогчийн эрхийн хэлтсийн үйл ажиллагаа, хууль тогтоомж болон бусад мэдээллийг
www.ipom.mn хаягаар орж үзэх буюу 327267 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Okei