Эмчилгээний хоолны дэглэм
Эмчилгээний хоолны дэглэм хооллолтын физиологийн дэглэмээс хамааралтай. Хоолны дэглэм өвчний шинж төрх, хувь хүний онцлог, нас, хийгдэж байгаа эмчилгээ, хөдөлгөөн ажил хөдөлмөрийн дэглэмийг харгалзан тогтооно. 2 хооллолтын хооронд 4-5 цаг оройн хоолноос өглөөний хоолны хооронд 8-10 цаг байх нь тохиромжтой. Шөнийн дэглэмийг өвчний байдлыг харгалзан 6 тогтооно. Их турж, эцсэн, ходоодны шархтай, цус багадалт зэрэг өвчний үед шөнийн дэглэмийг богинсгож өгнө.
- Өглөөний хоол 8-9 цагт хоногийн илчлэгийн 30%
- Үдийн хоол 13-14 цагт хоногийн илчлэгийн 40%
- оройн хоол 18-19 цагт хоногийн илчлэгийн 22-25%
- 21 цагийн үед хоногийн илчлэгийн 8-9% байхаар хооллох дэглэмийг тогтооно.
Зарим онцлог өвчний үед 5-6 удаа хооллох дэглэмийг зохионо. 6 удаа хооллох дэглэмийн үед 11, 16 цагийн үед хөнгөн цай өгнө. Өглөөний хоолыг ажил эхлэхээс өмнө өгнө. Эмчилгээг голдуу үдээс өмнө хийлгэж байх шаардлагатай. Рашаан сувилалын эмчилгээг үдээс өмнө өдрийн хоолны өмнө хэрэглэх нь тохиромжтой. Өдрийн хоолоо идчихсэн бол 2-3 цагийн дараа хийх нь тохиромжтой. 1-р хоолны халуун 55-66 градус, 2-р хоол 60-65 градус, хүйтэн хоол 14-15 градусаас доошгүй байна.
www.fact.mn
URL: