Хорвоод ганцхан ээждээ

56РХГ00Ээжийнхээ хэвлийгээс энэ л хорвоод мэндлээд аль хэдийн хорь гаран жилийг ардаа үдчихэж. Очих болгонд минь хошуу дэвсэн угтаж, буцаад явахад минь бөртийн хоцордог ээж минь та миний л дэлхий. Өчигдөрхөн очоод ирсэн байж ингээд бичсэн чинь ээжийгээ ёстой их санаж байна. Хүн төрүүлж, хүмүүжүүлнэ гэдэг асар хариуцлагатай үнэхээр амаргүй ажил. Ийм том ажлын ард гараад хорь гаран жилийг ардаа үдсэн хайрт ээждээ болон монголынхоо хацар гоо ээжүүд, эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлээд хан буурал хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Ээжээ та миний хайртай бурхан

Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан

Буян гуйж хичнээн удаан сөгдөн мөргөвч

Бурханаас илүүтэй таныгаа л шүтдэг шүү ээжээ

Ээж минь наддаа  эхний бурхан

Элээх амьдралын түшиг бурхан

Энэ орчлонгийн элч бурхан

Ээнэгшин дассан хайрын бурхан сүүлийн дөрвөн мөртийг өөрөө зохиов. ккк Энэ л хорвоод төрүүлж өдий зэрэгт хүргэсэн миний л амьд бурхан ижий таньдаа үр чинь маш их хайртай шүү. Хайртай гэдэг үгийг хангалттай хэлээгүй ч гэсэн охин чинь удахгүй таньдаа үнсүүлэхээр гүйгээд л очно. Таныгаа уурлуулж гомдоож байсан байж болох ч тэр бүхэн чин сэтгэлийнх байгаагүй юм шүү. Зүгээр л таньдаа эрхлэх гэж тэгдэг байсан юм. Хажууд тань байхдаа ухаараагүй ч хүний хүн болоод таныгаа ямар агуу ачтан бэ гэдгийг тань ойлгож байна.Сэтгэлдээ үрсээ хэмээн залбирдаг энэ хорвоогийн бурхад ээжүүд гэдэг хамгийн агуу. Нөгөө үгээр хэлж, үзгээр бичихийн аргагүй гэхээс өөр үг даанч олдомгүй юм.

 

Энэ л хорвоод ирсэн өдөр шигээ нэг л өдөр чимээгүй буцах амьд бурхан ижий таны тунгалаг ариун мэлмий, тун чиг оюунлаг өлмийд  тань мөргөн адислая. Ижий бурхад минь мянга түм наслах болтугай.

Нийтэлсэн huurhun eej


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих