Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос буурчээ

p17l1t1rhe1388fhv597kflb41Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 3-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 23 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 8 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ.
Махны үнэ 3-р сарын 1-р долоо хоногт төрлөөр ангилвал хонины ястай нэг кг мах дунджаар 7586 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8529 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, үхрийн цул махны үнэ 0.5 хувиар буюу 43 төгрөгөөр буурсан байна.  Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг байв.Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.0 хувиар буюу 152 төгрөг, хонины цул махны үнэ 0.8 хувиар буюу 66 төгрөгөөр тус тус буурчээ.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6900 төгрөгөөр худалдаалж байна. Харин гурилын үнэ 3-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт дээд зэрэг нь 820-990 төгрөг, 1-р зэргийнх 650-795 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 820-аас 900 төгрөгний үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 850 төгрөг, 1-р зэргийн гурил 700 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 800-920 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 920 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.
www.bolod.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих