Ц.Элбэгдорж сонгуульд “Машиндаж” ялна

7727878787878hgЕрөнхийлөгчийн сонгуулиар санал тоолох машинаа ашиглаад л оролцвол Цахиагийн хүү цахилаад гараад ирэх нь тодорхой. Өнөөдөр СЕХ болон тагнуул цэргийн байгууллага АН буюу Ц.Элбэгдоржийн намын гарт байгаа учраас тэд хүссэн бүхнээ хийж болохоор болчихлоо. СЕХ-ны дарга УИХ-ын дарга З.Энхболдын харцаар хөдөлдөг нэгэн байгааг мартаж болохгүй. Өмнөх УИХ-ын сонгуулийн зарим тойргууд дээр луйвар болсон гээд л яриад байгаа ч үнэндээ бүх л тойрог дээр ямар нэгэн байдлаар булхай луйвар болсон гэдгийг яагаад өнөөдөр хэн ч хэлэхгүй байна вэ?

Санал тоолох машин гэдэг нэг луйврын машин авчирч тавьчихаад түүгээрээ ард түмний саналыг засаад л гаргачихсан шүү дээ. Үүнийг өнөөдөр гаргаж тавих хэрэгтэй. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах юм бэ? Гэж олон хүн шүүмжилж магадгүй. Өчигдөр УИХ-ын сонгуулийг луйвардсан бол өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг дахиад луйвардахад бэлэн болжээ. Тэд хуулиа баталсан одоо яаж сайхан хэрэгжүүлэх вэ л гэж бодож байгаа.
Луйвруудыг илчлэх хэрэгтэй. Зарим тойргуудын дүнг одоо дахин гараар тоолж, өмнөх дүнтэй нь харьцуулж ард түмний эргэлзээг гаргах шаардлагатай. Луйвардсан гэдэг нь батлагдчих гээд байгаа учраас өнөөдөр АН үүнийг хийхгүй байна. Одоо дахиад л ерөнхийлөгчийн сонгуулийг санал тоолох машинаараа “машиндах” гэж байна. Тэгэхээр энэ сонгуулиар Ц.Элбэгдорж сонгогдох нь тодорхой. Саналаа өглөө цаана нь хүмүүс суучихсан засаад л сууж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дахиад дөрвөн жил нэг худлаа ярьдаг хүнээр удирдуулна гэдэг ямар их эмгэнэл вэ? Сөрөг хүчин нь өөдтэйхөн байсан бол өнөөдөр үүнийг эсэргүүцэж болиулах хэрэгтэй байсан юм. Хоёр, гуравхан хүний нэг сая хүрэхгүй саналыг тоолоход тийм их цаг орно гэж үү. Нэг сонгуулийн хэсгийн хороонд мянгаас таван мянга орчим л сонгогчид байгаа шүү дээ. Тэнд сууж цалин авч байгаа хүмүүс үүнийг тоолчихож чадахгүй гэж үү.
Луйврын марафон үргэлжилсээр одоо дараагийн луйвраа хийхээр бэлдэцгээж байна.
Эх сурвалж. http://tsagtur.mn/index.php?option=com_content&view=article&id=4251:–qq-&catid=34:2009-07-24-14-20-49

URL:

Сэтгэгдэл бичих