Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Бизнесийн зөвлөлийн хурал боллоо

9084ff7e3f6d1217a17d5c3c67e2d0ae3d17d920Татварын эрхзүйн орчин,  үйлчилгээг боловсронгуй болгоход татвар төлөгчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, байр суурь, санаачилгыг сонсох зорилго бүхий Бизнесийн зөвлөлийн 2013 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай оролцож, Татварын албаны шинэчлэлийн талаар товч мэдээлэл хийж, хэлэлцүүлгийн сэдвээрх зарим асуултад хариулт өгсөн.
Хуралдаанаар Бизнесийн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталж, дарга, нарийн бичгийн даргыг сонголоо. Бизнесийн зөвлөлийн гишүүдээр,
-    “Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо”-ны Санхүү, эдийн засаг хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Батмөнх
-    “Монголын Хүнсчдийн Холбоо”-ны ерөнхийлөгч Х.Гиймаа
-    “Монголын уул уурхайн үндэсний ассоциоци”-ийн  Гүйцэтгэх захирал Н.Алгаа
-    “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт”-ийн  Гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн
-    “Монголын банкны холбоо”-ны хуульч Ч.Намжилмаа
-    “Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим”-ыг төлөөлж, “Нью жуулчин тур”  ХХК- ийн дэд захирал  Р.Халтар
-    “Монголын барилгачдын холбоо”   Холбооны ерөнхийлөгч М.Батбаатар
-    ТЕГ-ын даргын зөвлөх Б.Тамир
-    ” Эрнст энд Янг Монголия” Аудит ХХК  О.Тэнгис
-    ” KPMJ” ХХК  Татварын багийн ахлагч Б.Энхсайхан
-    МАОЭХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар сонгогдсон ба Бизнесийн  зөвлөлийн даргаар ТЕГ-ын даргын зөвлөх Б.Тамир, нарийн бичгийн даргаар Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын байцаагч Н.Бямбаа нар ажиллах юм.

Бизнесийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Татварын шинэчлэлийн хүрээнд татвар, бизнесийн орчинг сайжруулах, үйл ажиллагааг хөнгөвчлөх, татварын хууль тогтоомжийн заалтуудын хоёрдмол утгыг засах, хуулийн хийдлийг арилгах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын нэг болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, цаашид оруулж болох нэмэлт, өөрчлөлтийн талаархи татварын албаны санал, төслийн талаар ТЕГ-ын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Баяраа мэдээлэл хийв. Татвар төлөгчид дээрх мэдээлэлтэй холбогдуулж, өөрсдийн байр суурийг илэрхийлж, татварын хуулиуд цаашид татварын байгууллага болон татвар төлөгчдөд аль алинд нь хэрэгжүүлэхэд хялбар, харилцан ил тод болгох чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ. Бизнесийн зөвлөлийн гишүүд татварын шинэчлэлд таатай хандаж байгаа бөгөөд цаашид татварын аливаа эрхзүйн болон үйл ажиллагааны шинэчлэлд санал, бодлоо нэгтгэн, Бизнесийн зөвлөлөөр дамжуулан Татварын ерөнхий газар, Сангийн яаманд хүргүүлж ажиллахаар шийдвэр гаргав.

 

Татвар Төлөгчдөд Үйлчлэх Газар


URL:

Сэтгэгдэл бичих