Хүнсний IV дэлгүүр архигүй өдрийн журмыг зөрчив
Нийслэл cap бүрийн 01-ний өдрийг архигүй өдөр болгосон. Тэгвэл энэ өдөр Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг хүнсний IV дэлгүүр архи согтууруулах ундаа худалдан борлуулжээ.
Энэхүү мэдээллийг иргэд цагдаагийн газрын дуудлагын утсанд холбогдон өгсөн байна.
Мэдээллийн дагуу тус дэлгүүрийг шалгахад согтууруулах ундаа худалдаалж байсан нь үйлдэл дээрээ баригджээ. Тиймээс цагдаагийн албан хаагчид эрх үүргийнхээ дагуу тус дэлгүүрт байсан 145 шил архи, 1700 пиво, бусад төрлийн согтууруулах ундааг хураан авч тухайн өдөр үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байна.
Тус дэлгүүрийн тухайд энэ удаа хууль зөрчсөн нь эхнийх биш аж. Удаа дараа ийн архигүй өдөр архи согтууруулах ундаагаар үйлчилсэн эгзэгтэй объектуудын нэг хэмээн эх сурвалж хэллээ.
Нийслэл таймс
URL: