Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилга
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад урьж байна. Үүнд:
№ |
Байршил |
Багцын дугаар |
1. | Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 130 га | ГХДТ-2013/1 |
2. | Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх “Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 11,5 га | ГХДТ-2013/2 |
3. | Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр дэх “Үндэсний олон нийтийн радио, телевизийн орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 11,4 га | ГХДТ-2013/3 |
4. | Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэр дэх “72 дугаар сургууль орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 15,0 га | ГХДТ-2013/4 |
5. | Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржаа орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 13,0 га | ГХДТ-2013/5 |
6. | Баянзүрх дүүргийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэр дэх “Батлан хамгаалахын их сургууль орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93,8 га | ГХДТ-2013/6 |
7. | Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан орчмын” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 15,2 га | ГХДТ-2013/7 |
8. | Орон сууцны 7-р хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
(Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 13-р хорооны нутаг дэвсгэрт 210 га) |
ХЕТ-2013-1 |
9. | Орон сууцны 14-р хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
(Баянзүрх дүүргийн 13,14-р хорооны дэвсгэрт 235 га ) |
ХЕТ-2013-2 |
10. | Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө (Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр 145 га) | ХЕТ-2013-3 |
11. | МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
(Чингэлтэй дүүргийн 7, 8 хороо, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр 35 га) |
ХЕТ-2013-4 |
12. | Гандантэгчилэн хийд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
(Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр 53 га ) |
ХЕТ-2013-5 |
Төсөл хэрэгжүүлэгчийн санал авах бичиг баримтад тодорхойлсон журмын дагуу гүйцэтгэгчийг хосолмол үнэлгээний аргаар сонгоно.
Төсөл хэрэгжүүүлэгчийг сонгон шалгаруулах бичиг баримт авах хүсэлтийг албан бичгээр ирүүлж, тухайн төлөвлөлтийн хэсэгт урдчилсан байдлаар хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, ажлын даалгаврыг эргэж төлөгдөхгүй нөхцөлөөр нэг багцыг 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгөөр худалдана.
Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга
- Аж ахуйн нэгж байгууллагын чадавхийг харуулах сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
- Төслийг хэрэгжүүлж чадах техник, технологийн чадавхийг илэрхийлэх мэдээлэл
- Техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө
- Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж түр суурьшуулах байртай байх (шаардлагатай тохиолдолд)
Төсөл сонгон шалгаруулалтын материалын хүлээн авах хугацаа:
2013 оны 03-р сарын 04-ний өдрөөс 2013 оны 03 сарын 18-ны өдрийн 10 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоот өрөөнд хүлээн авна.
Төсөл сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалуудыг нээх хугацаа:
Төсөл сонгон шалгаруулалтын материалыг 2013 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 1030 цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг болон шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулан Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоотод нээнэ.
Төслийг нээсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байна.
Гадаадын этгээд хэрэгжүүлэх төсөл ирүүлэх эрхтэй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө-20, Нийслэлийн төр захиргааны V байрны 104 тоот, “Гэр хорооллын хөгжлийн газар”
Утас: 99102656, 88116975 (ажлын цагаар)
Цахим шуудан: unurbold_mgl@hotmail.com
Данс: Төрийн сан банк 200051029 тоот данс /төслийн баримт бичгийн нэр, хаяг, дансыг тодорхой бичих/
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн Засаг захиргааны II-р байр “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар”-ын Дахин төлөвлөлтийн хэлтэс 1301 тоот,
Утас: 315319, 99103187 (ажлын цагаар)
URL: