Ерөнхий сайдын сэнтий, ҮХЦ-ийн шийдвэр хоёрын аль нь “Бөх” бол?
Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Н Аптанхуягийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.
Ерөнхий сайд ч Үндсэн хууль зөрчсөнөө “нотлоод” нэгдүгээр сарын долооны өдөр гаргасан захирамжаа өнгөрсөн сарын 26-ны өдөр хүчингүй болгосон агаад хүчингүй болгосон шийдвэрээ Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн гэх…
Уг нь ёс ёмбогор төр төмбөгөр хэвээр бол Ерөнхий сайд огцрох ёстой гэж хуульчид хэлээд буй. Тэгэхээр бид Ерөнхий сайдын сэнтий, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хоёрын аль нь илүү “бөх”-ийг харах л үлдэж байх шив дээ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: