“Хамаг Монгол” туургатнаараа галаа бадраана
“Хамаг Монгол” төслийнхөн гал тахих тоглолт хийнэ. Тоглолтод Тува, Буриад, Халмиг, Өвөр монгол болон Монгол гэсэн таван туургатны алдартай дуучид оролцох юм.
“Улаанбаатар палас”-т энэ сарын 7, 8-нд болох Урлагийн тоглолт нь хамаг Монголыг нэгтгэж Монгол ахуй, Монгол ёс заншилаар омогших болно хэмээн зохион байгуулагчид хэллээ.
Тоглолтын үеэр Монголын уламжлалт тулганы гал бадраах ёслол болох тул үүнд зориулан таван тулгыг урлаж байгаа гэнэ. Тулга бүр тус тусдаа үсэгтэй эдгээр нь нийлээд хөх Монгол гэсэн үгийг бүтээх юм байна.
Тоглолтын дараа “Хамаг Монгол” төслийнхөн энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тойрон гал бадраах ёслол хийхээр зэхэж байгаа аж. Монгол зан заншилыг сэргээхээр зорьж байгаа эдгээр залуус төслийн хаалтын арга хэмжээг Монголдоо хийхээр төлөвлөжээ.
А.Мөлдир
URL: