БНСУ БНАСАУ-д үзүүлэх хүмүүнлэгийн туслалцаагаа таслахгүй гэлээ
БНАСАУ өнгөрсөн сард олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл хамааран, 3 дахь удаагаа цөмийн туршилт хийж, Солонгосын хойгийн байдал болон хоёр Солонгосын харилцааг улам эмзэг болгосон юм. НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-д хатуу хориг арга хэмжээ авахыг БНСУ санаачилсан байна. БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэхдээ, БНАСАУ-д мөн хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх болно гэж БНСУ-ын засгийн газар саяхан илэрхийлсэн юм гэлээ.
БНСУ-ын “Төвийн өдрийн сонин”-д 3-р сарын 1-ний өдөр мэдээлэхдээ, Саарал орны холбогдох албан тушаалтан сурвалжлагчид хэлэхдээ, БНСУ БНАСАУ-д хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх болно гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Хойд Солонгост хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж байгаа нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээтэй холбоогүй юм, харин БНСУ Солонгосын хойгийн итгэл найдварын бодлогын нэгэн хэсэг юм. Үүнээс гадна, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхээс бусад арга хэмжээний талаар бас хэлэлцэж байна.
\Н. Пүрэвжав орчуулав\ china radio
URL: