China radio: Оюуны өмчийн асуудлыг улс төртэй холбохыг эсэргүүцэж байна

05bdrd  Хуа Вэй, Жүн Шин хоёр компанийн Америк дахь оюуны өмчийн эрхийн маргаантай асуудалтай холбогдуулан Хятадын Оюуны өмчийн үндэсний газрын дарга Тянь Липү 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, оюуны өмчийг эзэмших эрх нь хувийн эрх ашгийн асуудал тул улс төртэй холбохыг эсэргүүцэж байна гэжээ.

Саяхан Хятадын Хуа Вэй, Жүн Шин компани болон бусад хэдэн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн гэж Америкийн Олон улсын худалдааны зөвлөл мэдэгджээ. Уг зөвлөл Хуа Вэй болон Жүн Шин компанийн Америкт борлуулж буй ухаалаг гар утас зэрэг бүтээгдэхүүн нь Америкийн компанийн патентын эрхэнд халдсан гэж үзэж байгаа юм. Үүнийг өмнө нь болсон уг хоёр компани Америкийн аюулгүйн байдалд холбогдсон гэдэг асуудлын үргэлжлэл гэж үзжээ.

\Хуар\


URL:

Сэтгэгдэл бичих