Хоёр толгойт яст мэлхий Пауль наймаалжийг орлох гэнэ

Өнгөрсөн онд ӨАБНУ-д болсон Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы Пауль наймаалж аль шатанд аль баг нь түрүүлэхийг урьдчилан тааварлаж байсан билээ. Тэгвэл үүнтэй адил үүргийг хоёр толгойт яст мэлхий бас гүйцэтгэх гэнэ.

ӨАБНУ-д өнгөрсөн онд болсон Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы Пауль наймаалж аль баг түрүүлэхийг урьдчилан тааварласан юм. Тэгвэл үүнтэй адил үүргийг Словакийн Жилин хотын цөөрөмд амьдардаг хоёр толгойт, таван хөлтэй Магдалена хэмээх яст мэлхий гүйцэтгэх гэнэ. Тэрээр энэ сарын 21 -нд эхлэх дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээний үеэр багуудын хожлыг таах аж. Яст мэлхийг хоккейн талбайн голд байрлуулж, харин тэрээр өмнөө байгаа цэнхэр өнгийн шугамуудын аль нэгд хүрэх гэнэ. Хэрэв Магдалена аль ч шугамд очихгүй бол хайнцаа гэж тооцох юм байна. Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээн Словак-Австрийн багийн тоглолтоор эхлэх аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР
medeemn

URL:

Сэтгэгдэл бичих