С.Наранбаатар агсантай салах ёс гүйцэтгэнэ

60d987f64111c1b3bigМонголын сэтгүүл зүйн хүчтэй төлөөлөгч байж, шударга ёсны дуу хоолой байх эрхэм нандин үүргээ нэр төртэйгээр биелүүлж

ирсэн NBS телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар хоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө бусдын гарт зуурдаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Иймд ирэх даваа гаригийн 07.30-08.30 хооронд нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын байранд сэтгүүлч С.Наранбаатар агсантай салах ёсгүйцэтгэх ёслол болох аж. Уг ёслолд ах, дүү хамаатан садан, хамтран зүтгэгч, найз нөхөд, мэргэжил нэгт сэтгүүлчид нь төдийгүй С.Наранбаатар агсныг Монголын сэтгүүл зүйн шударга ёсны бэлгэ тэмдэг, төлөөлөл хэмээн итгэж, хүндэлж ирсэн хүн бүр оролцох боломжтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих