Нөөцийн мах худалдаалж эхэллээ

nootsiin-mahzaav-middleЭнэ жилийн хувьд нөөцийн махны менежерээр ажиллаж буй “Жаст агро” компанийнхан өчигдөр хуралдаж, өнөөдрөөс эхлэн томоохон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг борлуулж эхлэх шийдвэр гаргасан байна.

Миний дэлгүүр, Номин, Максийн сүлжээ дэлгүүрээр үхрийн махыг кг тутмыг нь 5950 төгрөг, ямааны махыг 5050 төгрөг, хонины махыг 5750 төгрөгөөр тус тус худалдаалах болжээ. Харин гулууз болон өрөөлөөр нь худалдахгүй юм байна.

Харин хороо бүрт 1-2 дэлгүүрт худалдан борлууг1ах ажлыг гуравдугаар сарын 10-наас эхлүүлэх аж. Кассын машингүй жижиг дэлгүүрээс нөөцийн мах авахаар бол иргэд өөрийн харьяа хорооноосоо ваучер аван үйлчлүүлэх юм байна.

Ж.Марал


URL:

Сэтгэгдэл бичих