Усыг зөв цагт зохих хэмжээгээр уух хэрэгтэй
Усыг байнга уух нь эрүүл мэндэд нэн сайн. Биед хэрэгцээгүй хорт бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог идэвхжүүлэх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тустай. Мөн усыг тогтмол уух нь жингээ барих, нүүрний арьсны өнгөлөг байдлаа хадгалахад сайн нөлөө үзүүлдэг.
Усыг зөв уух гурван алхам байдаг. Үүнд:
- Балгах
- Түр амсхийж амьсгаа авах
- Дахин уух гэсэн энэхүү дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг.
Нэг дор хэтэрхий их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш. Энэ нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалах, шингээлтэд нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг аж. Мөн хүч тамираа алдах, шээс байн байн хүрэх байдал илэрдэг.
Иймд усыг зөв цагт зохих хэмжээгээр уух нь илүү үр дүнтэй. Ингээд ус уух хамгийн оновчтой үеийг танилцуулъя.
- Ихээр алхсаны дараа 2 шилэн аяга ус уу - Дотор эрхтнийг идэвхжүүлнэ.
- Хоол идэхээс 30 минутын өмнө 1 шилэн аяга ус уу – Хоолны шингэцийг сайжруулна.
- Шүршүүрт орохын өмнө 1 шилэн аяга ус уу – Цусны даралтыг бууруулна.
- Унтахын өмнө нэг стакан ус уу – Багтраа болон зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх тустай.
URL: