Дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ
Татварын Ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг дахин эрүүгийн хэрэгт татажээ. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулж, 2000 гаруй компанид НӨАТаас зайлсхийх боломж олгосон байж болзошгүй хэмээн үзсэн юм. Харин энэ удаад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд түүний хувийн компанийг шалгахад татвараас зайлсхийсэн, гэмт хэргийн шинжтэй ноцтой баримтууд байгааг илрүүлж Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ.
Тиймээс УМБГ-аас АТГ-т шалгагдаж буй Ж.Батбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрээр Туул голын эрэг дагуу хайрга олборлох үйл ажиллагаа явуулдаг “Булган газар” хэмээх компанийг худалдан авч, хувьцааных нь 50 хувийг эзэмшиж байсан аж.
А.Алтантуяа
URL: