Ц.Элбэгдорж хамгийн их гадаад орнуудаар айлчилсан Ерөнхийлөгчөөр тодрох магадлал өндөр байна
Ц.ЭлбэгдоржАливаа улсын Ерөнхийлөгч дотоод, гадаадад улс орноо бүрэн төлөөлдөг.
Тийм ч учраас улсын Төрийн тэргүүн гадаад улс орнуудад айлчлах бол ердийн л зүйл. Харин энэхүү айлчлалаар ямар асуудлыг шийдэв, тухайн улсын ард түмнүүдийн хооронд ямар ахицтай харилцаа гарав гэдгээр айлчлалын үр дүнг дүгнэх нь зөв юм. Манай улсын хувьд түүхэндээ 4 дэх Ерөнхийлөгчийнхөө нүүрийг үзэж буй. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж ард түмэндээ дүнгээ тавиулна. Ямартаа ч тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд хамгийн их гадаад орнуудаар айлчилсан Ерөнхийлөгчөөр тодрох магадлал өндөр байна.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Польш, Норвеги, Иран, ОХУ, Украйн, ХБНГУ, Япон, БНХАУ, Швед, Киргиз, АНУ, Итали зэрэг дэлхийн 20 орчим оронд гадаад айлчлал хийжээ. Хамгийн сүүлд өмнөд Судан улсад айлчилж, тус улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй Монгол цэргүүдээ эргээд ирсэн. Үүнийг нь албан ёсны айлчлал гэх үү, эргэлт гэх үү гэх зэргээр тээнгэлзэж буй хүмүүс ч олон байгаа аж. Юутай ч Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгч нараасаа хамгийн их гадаад орнуудад айлчилсан Ерөнхийлөгчөөр тодрох бололтой. Харин эдгээр айлчлалууд Монгол орон, Монгол хүнд хэр үр ашгаа өгсөн айлчлал болохыг цаг хугацаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харуулах биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: TIME.MN
URL: