ШШГЕГ-ын санхүүг шалгаж эхэллээ
Татварын ерөнхий газраас ШШГЕГ-ын санхүүгийн тайланг шалгаж байна.
Шалгалтын явцад төсвийн мөнгийг буруу зарцуулсан, их хэмжээгээр хувьдаа завшсан байж болзошгүй хэргийн сэжүүр илэрсэн гэнэ. Хөрөнгө, мөнгөнөөс үүдэлтэй асуудлууд тус газрын өмнөх удирдлагуудтай холбоотой бололтой. Учир нь оны өмнөхөн ШШГЕГ-т аудитын шалгалт хийхэд түүний харъяа “Сүлд” спорт хорооноос их хэмжээний мөнгө дутсан. Спорт хорооны удирдлагуудаас гадна улстөрчид оролцож байсан гэх мэдээллүүд хэвлэлээр гарч байв.
Л.Хэрлэн
URL: