Энэтхэгт дэлбэрэлтийн хэрэг гарав
Энэтхэгийн Цагдаагийн газар 21-ний өдөр мэдэгдэхдээ, өмнөд нутгийн Худерабад хотод дэлбэрэлт болж, наанадаж 18 хүн эндэн, 50 гаруй хүн шархадлаа гэжээ.
Энэтхэгийн Цагдаагийн газар тэмдэглэхдээ, оройн 19 цагийн үеэр Худерабад хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй худалдааны бүсэд тэсрэх бодистой хоёр мотоциклийг дараалан дэлбэллээ. Ажил тарах үе байсан болохоор эндсэн хүмүүсийн дийлэнх нь замын хүн байлаа гэжээ.
Цагдаагийн газар мөн мэдэгдэхдээ, бас нэг тэсрэх бодис тэр хавийн гүүрэн доор байсан. Уг хэргийг ямар нэг байгууллага, хувь хүн үйлдлээ гэж одоогоор мэдэгдээгүй байна. Гэвч энэ нь Энэтхэгийн хэт даврамтгай бүлэглэл болох “Энэтхэгийн ариун дайны байлдагчийн байгууллага” -ын үйлдэл арга барилтай төсөөтэй гэж шинжээчид үзэж байна гэжээ.
Энэтхэгийн ерөнхий сайд Маномхан Сингх мөн өдөр уг терроризмын дайралтыг буруушааж байгаагаа илэрхийлжээ.
\Сарантуяа орчуулав.\
china radio
URL: