Түр орлогч төрийн “нарийнуудаа” жинхлэхдээ АН бүдрэх үү?

shieneeШинэчлэлийн Засгийн газар төрийн албыг төрлөөрөө дүүргэж, намчирхаж сөрөг хүчнийхний “үнэртэй”, сэтэртэй бүхнийг хөөж тууснаараа төрийн алба гэгч орон зайгаар гараа угаах шиг болж байгаа билээ. Энэ зам зуураа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг ч түр томилчихсон. Түр юманд хэтэрхий дуртай гэхэд хилстэхээргүй болсон АН-ынхан өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн шалгалт эхлүүлж байна.

 

Түр Төрийн нарийн бичгийн дарга нараа “жинхлэх” гэж байгаа хэрэг. Зүй ёсны дагуу сонирхолтой, боломжтой, цензүр шаардлагад нь дүйж байгаа хэн ч уга Төрийн нарийн бичгийн даргын шалгалтад өөрийгөө сойх бололцоотой юм. Мэдээж, нэгдүгээр кандидат бол АН-ын бодлогоороо тавьсан түр “нарийнууд”.

 

Тиймээс түр хүмүүсээ жинхлэх гэж хэрхэн хүч хэрэглэх бол хэмээн ажиж, энэ дүнгээр АН үнэхээр төрийн албыг төрлийн алба болгосон уу, төрийн албыг суоьдааж байна уу гэдгийг сэтгүүлч би ч уншигч авхай та ч харах боломж гарч байна. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамаар жишээлье. Түр “нарийн” Б.Шинэбаатар. Түүнтэй олон л хүн өрсөлдөж бололтой. Харин тэр хавийнхны айдсыг төрүүлээд байга ахүчтэй өрсөлдөгч бол Н.Энхтайван байна.

 

Яагаад хүчтэй гэснийхээ учрыг тайлж, дор бяцхан харьцуулалт үзүүлье. Б.Шинэбаатар, Н.Энхтайван нарт ижил төстэй зүйл бишгүй байна. Хоёулаа Завхан нутгийнх юм байна. Б.Шинэбаатар 1958 оны, Н.Энхтайван 1970 оны буюу бас ижил нохой жилтэй. Гэхдээ насны асар хол ялгаа байна. Хоёулаа Монголын гадаад эдийн засаг, худалдааны салбар, чиглэлийн төрийн яамдад ажиллаж байсан арвин туршлагатай.

 

Б.Шинэбаатар Гадаадтай Эдийн засгийн талаар харилцах Улсын хороо, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам, Худалдаа, үйлдвэрийн яамдад ажиллаж байсан бол Н.Энхтайван Худалдаа, үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яаманд ажилласан түүхтэй байх юм. Б.Шинэбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн атташегаар, Н.Энхтайван БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташе, I, II, III нарийн бичгийн дарга, худалдаа, эдийн засгийн зөвлөх хийж мөн л өнөөх хоёр дипломат алба ч хашжээ.

 

Тэд Төрийн өмчийн хороонд Тамгын газрын дарга хийж байсан тул өмчийн харилцааны талаар ижил мэдлэгтэй ч байж мэднэ. Н.Энхтайван Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга хийж байсан бол Б.Шинэбаатар “Магнай трейд” компанийг удирдаж явсан хүн тул энэ хоёр хүний толгойд газрын тос юу вэ гэдэг ойлголт бас бүрэн байгаа. Гэвч АН-ын жинхлүүлэх гээд байгаа түр “нарийн”-аас илүү бор зүрхээрээ хүчээ срьж байгаа Н.Энхтайванд давуу тал их байна аа.

 

Н.Энхтайван хоёр ч магистр зэрэгтэй бол Б. Шинэбаатарт байхгүй байна. Н.Энхтайван БНХАУ, АНУ-д боловсрол эзэмшсэн учраас хятад, англи хэлтэй. Харин Б.Шинэбаатар орос хэлнээс цаашгүй сурагтай. Гэсэн ч бодит боловсрол мэдлэг чавра биш хөрөнгө мөнгө нэжгээд асуулыг нэг дор шийддэг болсон цаг тул Б.Шинэбаатар АН-аасаа дэмжлэг авч улс төрөөр замналын туршлага их байна.

 

2012 онд Завхан аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Харин Н.Энхтайван улстөр хийж байгаагүй, зөвхөн төрийн байгууллагад ажилласан байна. Тэгэхээр Төрийн нарийн бичгийн даргийн ажил бол улстөр гэхээсээ илүү төрийн жинхэнэ албаны дадлага туршлагатай, дүрэм журамд нооуулсан хүн байх ёстойн учраас хэн нь улстөрч хэн нь төрийн албан түшмэл болохыг тодруулаад буй хэрэг.

 

Б.Шинэбаатар нь том компанийн захирал байсан хүний хувьд санхүү, эдийн засгийн хувьд Н.Энхтайвантай харьцуулшгүй. Гэсэн ч Төрийн нарийн бичгийн дарга ямар байх жинхэнэ шалгуурт жинхэнэ хэн тэнцэхийг тооцвол Н.Энхтайван ялах нь тодорхой байна. Тэр булхайгүйгээр төрийн албанд хат суусан болохоор АН-ын л бол бор халзан хонь ч хүссэнээрээ тургиж байгаа энэ цаг үед гудийхгүйгээр өрсөлдөж зүрхэлжээ гэлтэй.

haritsulsan

Тиймээс АН-ын Засгийн эрхийг авсанаас хойшхи төрийн албыг төрлийн алба болгож, төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон ажлаас халсан үнэн нүүр царайг Б.Шинэбаатар ажилдаа жинхэлснээрээ батална.

 

Эх сурвалж: “Tsag.mn”


URL:

Сэтгэгдэл бичих