Хаврын лазанг тайлах аргууд
“Хавар болоод ч тэр үү сэтгэл санаа топворгүй нэг л сонин, залхуу хүрээд л” гэж ярих хүмүүс сүүлийн үед их олширчээ. Харин бид танд хаврын энэ өдрүүдэд яаж эрч хүчтэй байж, ажил амьдралаа сонирхолтой байлгах талаарх зөвөлгөөнүүдийг хүргэж байна. Та хойш тавилгүй заавал уншаарай.
1. Өөрийгөө таньж мэд. Танд олон сайхан чанар бий. Түүнийгээ олж мэдэхийг хичээ. Сайхан чанараасаа та өөртөө эрч хүчийг олж авах болно. Сайхан хувцсаа өмс, толинд хар. Та өөрийнхөө сайн сайханд иттэ.
2. Ажил амралтаа зөв зохицуул. Аливаа зүйлийг цаг хугацаанд нь хийж бай. Бүр болохгүй бол завсарла. Кофе уунгаа сайн бод. Санаандаа багтсан үедээ хийчих. Амралтаа ажил шигээ төлөвлө. Ажлаа шаардлагаар нь ангилж, дэс дараалалтай хийж сураарай.
3. Бишрэн шүт. Байгаль дэлхий, уул ус, эцэг эх, хань нөхөр, ах дүү, үр хүүхэд гэх мэт өөртөө байгаа үнэт зүйлсээ бишрэн шүтэж, амьдрах нь танд тайвшралыг бэлэглэнэ. Өөрийгөө тайвшруулах бясалгал үйлд.
4. Дуу хөгжим сонирх. Сайхан дуу сонсож, өөртөө болон бусад хүмүүстэй хамтран дуулж бүжиглэн хөгжимдөх нь хийморийг сэргээж, сэтгэлийг тань тайтгаруулна. Та үүнээсээ эрч хүчийг мэдрэх болно.
5. Найз нөхөдтэйгээ дотно харьцаатай бай. Та зөвхөн зоримог, хүчтэй байх гэж бүү оролд. Наиз нөхөд чухал шүү. Иймээс тэдэнтэйгээ байнга дотно харьцаатай байж, сэтгэлээ онгойтол ярилцаж сураарай. Дотор чинь онгойгоод нэг л сайхан болох вий.
6. Тусламж авч бай. Хүн бүрт тусламж байнга хэрэгтэй байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт олон, өрхийн эмч, сувилагчдаа хандаж, тусламж авахыг хичээгээрэй. Түүнээс биш цор ганцаараа цоройгоод та амжилтанд хүрэхгүй шүү.
7. Дасгал хөдөлгөөн хий. Юуны өмнө биеэ суллаад хэд хэдэн удаа гүнзгий амьсгал. Идэвхтэй хөдөлгөөн хийх, усанд сэлэх, явган аялах, бүжиглэх, дугуйгаар явах, морь унах гэх мэт олон аргуудаас аль боломжтойг нь сонгож хий. Энэ нь бухимдлал тавгүйтлийн үед онигой тустай байдаг гэнэ.
8. Бусдыг сонс. Сэтгэлээрээ бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож, зөвөлгөө туслалцаа үзүүлэхийг хичээгээрэй.
9. Мэдрэхүйгээ сайжруул. Хэт их ачаалалтай, сэтгэл тавгүй үед бие, нүүр, хөлөндөө иллэг массаж хийлгэхнь сэтгэлийг тайтгаруулан биеийн чилээг гаргадаг.
10. Инээмсэглэж яв. Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, та өөртөө байнга инээмсэглэж, бас бусыг инээлгэж яваарай. Инээх нь бас нэг төрлийн авьяас бөгөөд үүгээрээ та өөртөө дэндүү итгэлтэй байж чадна.
11. Бодлоо хуваалц. Хэнд ч гэсэн ганцаардах, уйтгарлах, тулгарсан бэрхшээлдээ тайтгарч суух тохиолдол үе үе гардаг. Ийм үед бодлоо бусадтай хуваалц. Танд хэн нэгэн хүн заавал тусална.
12. Шинэ зүйлд байнга суралц. Шинэ зүйл сурч, ур чадвараа дээшлүүлж байвал таны нэр хүнд өснэ. Энэ нь танд найз нөхдийн хүрээгээ тэлэх, ажлын байр сууриа дээшлүүлэх таатай боломж олгосноор сэтгэл санаанд тань эрч хүч нэмнэ.
13. Олны дунд орж яв. Шинэ танилуудтай болж, олны дунд явах нь танд болон бусад хүмүүст бэрхшээлээс гарахад нь тусална. Мөн шинэ орчинд, шинэ хүмүүс дунд бүгдийг шинээр эхлэх боломж ч бас бий.
14. Ямар нэгэн юм хий. Ямар нэгэн зүйлийг хийж бүтээх нь таныг айдас түгшүүр, сэтгэл гутралаас гарахад тань тусалж чадна. Мэн таны нэр хүндийг ч өргөх болно. Юм бичих, будах, зураг зурах, шүлэг унших, хоол хийх, цэцэрлэг ногооны талбайд ажиллах гэх мэт өөрийгөө зугаацуулах зүйлсийг олж хий. Та зориглоод, хичээгээд үз. Амжилт хүсье!
Эх сурвалж: “Бизнес таймс”
URL: