Даавуу нэхэх үйлдвэр байгуулах эхлэл тавигдлаа

IMG_29721“Могол ноос” ХХК нь 1996 оноос эхлэх Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багт ноосны анхан шатны боловсруулалт хийх угаах, самнах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаад 2011 онд Төв аймгийн Зуун мод суманд Хонины ноосны ээрэх үйлдвэр байгуулж, нээлтээ хийж байна.
Энэхүү ээрэх үйлдвэр нь хоногт 2 ээлжээр 2,0 тонн утас ээрэх хүчин чадалтай бөгөөд цаашид даавуу нэхэх үйлдвэр байгуулах төслийн эхлэл болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Шинээр байгуулах үйлдвэрт Хонины ноосоор үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн, Барилгын дулаалгын материалын үйлдвэрлэл зэргийг энэ үеэр танилцуулжсан юм.
Монгол улсын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт 100 хувь гадаад зах зээлээс хараат байж, жилд 50 гаруй тэрбум төгрөгийн даавуу импортоор оруулж ирэн, үйлдвэрлэлээ явуулж байгаа ба ноосон даавуу үйлдвэрлэдэг үйлдвэр байхгүй юм.
Иймээс Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос зөөлөн оёдол эрхэлдэг аж ахуйн нэгж үйлдвэрүүдийг цэвэр болон хагас ноосон даавуугаар хангах зорилгоор одоогийн байдлаар угаагаад экспортолж байгаа 6000 тонн хонины ноосны хялгасыг ялгаж, 1200 тонн ноолуурлаг ширхэгтээр 2,5 сая тууш метр даавуу үйлдвэрлэхээр төсөл боловсруулан ажиллаж байгаагийн эхний алхам болох ээрэх үйлдвэр байгуулагдаж байна.
Монгол хонины ноосон даавуу төслийн хүрээнд байгуулагдаж байгаа ээрэх үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглах зорилгоор “Могол ноос” компани нь ноос угаах самнах 18 үйлдвэрээс самнасан ноос авч ээрэх, нэхэх үйлдвэрлэлийг явуулана.
6000 тонн хонины ноосны хялгасыг ялгаж, 1200 тонн ноолуурлаг ширхэгээр ээрч даавуу үйлдвэрлээд дамжлагын 2800 орчим тонн хаягдал хялгас дээр бодын хөөвөр нэмж, барилгын дулаалгын материал үйлдвэрлэнэ.
“Могол ноос” ХХК-ий ээрэх үйлдвэрт одоогийн байдлаар 100 орчим нарийн мэргэжлийн ажиллагсад ажиллах бол цаашид 600 хүртэл ажлын байрыг бий болгож, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих