Хойд Солонгосчууд хүүхдээ идэж эхэлжээ

nuur65896986565Өлсгөлөнд нэрвэгдсэн улс гэгддэг Хойд Солонгостиргэд хэт их өлссөнөөсөө болж, хүүхдээ барьж идсэн, булш ухаж цогцосны үлдэгдэл идсэн, амьдаар нь буцалгаж идсэн хэрэг хэд хэд гарсан байсныг сэтгүүлчид эрэн сурвалжилж, илрүүлж, энэ талаархи мэдээ материалыг “Asia Press”,“Sunday Times”сонинд нийтэлжээ. Тэд тус материалдаа өлсгөлөн хэт газар авсаны улмаас Хойд Солонгосын мужууд тэр дундаа Өмнөд Хвангэйд 10000 хүн учир битүүлэг амиа алдсан байгаа бөгөөд улсын хүн амын дундах хэт өлсгөлөнгийн улмаас хүмүүс “махчин” болж, нэг нэгнийгээ тэр дундаа хүүхдүүдээ барьж идэж эхэлсэн байгаа тухай онцолжээ.

 

Түүнчлэн, нийслэл Пхеньянд нь ч ил явдал түгээмэл байгаа тухай бичсэн байна.Улсын зүгээс тус хэрэг явдал мандаж эхэлснээс хойш ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд эх сурвалжууд хэзээнээс нууж далдалсаар ирсэн боловч ийнхүү ил болж байгаа тухай мэдээлжээ. Эдгээр сонингууд баталгаа нотолгоо бүхий материалыг ишлэн нийтэлсэн байсан бөгөөд “Өмнөд Хвангэй мужийн нэгэн иргэн өнгөрсөн тавдугаар сард, манай тосгонд нэгэн эр хоёр хүүхдээ буудаж, дараа нь идэхийг завдсан. Түүний эхнэр ажилдаа явсан байсан юм. Энэ хойгуур тэрээр эхлээд том охиноо дараа нь бага хүүгээ тус тус амийг нь хөнөөсөн.
Эхнэрээ гэртээ ирэх үед “Бид махтай болсон” хэмээн хэлсэн боловч эхнэр нь сэжиглэж, Олон Нийтийн Аюулгүй Байдлыг Сахин Хамгаалах Яаманд хандаж, улмаар хоёр хүүхдийнх цогцосны үлдэгдэл саравчин дор нь байсныг илрүүлж байсан” хэмээн ярьсан тухай нийтэлжээ. Мөн хотын сэтгүүлчдийн нэг болох Гү Гван Хө нас барсан ач хүүгийнхээ булшийг ухаж, үлдэгдлийг нь идэж байгаад баригдсан эрийн тухай мөн олж мэдсэн тухай, мөн эрх баригч намын дунд түвшний албан хаагч эр Чондан тосгонд хэт их өлссөн эр хүүхдээ амьдаар нь буцалгаж идсэн тухай баттай мэдээг өгсөн тухай тус тус нийтлэгдсэн тухай бичсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих