Жирэмсэн оноштой хүү
Казахстаны Актюбинск хотын оршин суугч 15 настай, Байжан Алдашев хүүд нэгэн эмнэлэг жирэмсний магадлагаа олгожээ.
Хүү бөөрний өвчнөө шинжлүүлэхээр хотынхоо яаралтай түргэн тусламжийн төвд очсон бөгөөд түүний шинжилгээний хариуг бие давхар эмэгтэйн шинжилгээтэй сольсон байна. Үүний улмаас эмч хүүд жирэмсэн хүний уух ёстой эм бэлдмэлүүдийг бичиж өгч, Алдашев ч ном журмын дагуу ууж эхэлжээ. Гэвч хэсэг хугацааны дараагаас хүү эмнүүдээс харшил авсан байна.
Тус хэргийг шүүх хянан хэлэлцээд тухайн байгууллагын ажилтан, эмч нарыг энэ үйлдэлд хэсэгчлэн буруутай гэдгийг тогтоосон бөгөөд сэтгэл санааны хохирлын төлбөр болгож 330 ам.долларыг эмч нараар олгуулах болжээ.
Т.Анир.ugluu.mn
URL: