Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аяатунгаа мэдээлэл хийнэ
Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр Монголын иргэн 21 настай Тодруулын Аяатунгаа болон 47 настай Батчулууны Солонго нарыг эрүүгийн хэрэгт сэжиглэж Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цацагдсан.
Тэгвэл өнөөдөр Т.Аяатунгаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр 2012 оны есдүгээр сард Филиппин улсад охин болон ээж /Батчулууны Солонго/ -ийнхээ хамт амьдрахаар очсон гэнэ.
Тэнд охиныхоо эцэг болох Чарльз Эргэн болон түүний найз Эрик Финлэйн нарын хамт амьдарч байжээ. Филиппинд очоод хоёр сар гаруй хугацааны дараа хүүхдийнх нь эцэг тавхан сартай охиныг нь хулгайлаад зугтчихсан аж. Энэ явдлаас хойш дөрвөн сар өнгөрч байгаа талаар загвар өмсөгч Т.Аяатунгаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр сэтгүүлчдийг урьсан байна.
Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хурлаас хийсэн сурвалжлагаар үргэлжлүүлэн хүргэх болно.
www.mnews.mn
URL: