Сексийн талаарх хамгийн хачирхалтай хуулиуд

nokissingГудамжаар тэврэлдэн алхаж яваа, цэцэрлэгийн сандал дээр мөр мөрөө түшин эрхлэлдэн суугаа дурлалт хосуудыг харсан хэн ч эерэгээр хүлээн авдаг. Тэд ч хорвоод хоёулахнаа үлдсэн мэт олны дунд яваагаа ч, хажууд нь хүмүүс байгааг ч үл анзааран бие биедээ эрхлэн нялуурах дуртай байдаг. Үнсэлт бол дурласан хосуудын хувьд хамгийн романтик зүйл. Гэтэл зарим оронд нэн ялангуяа лалын шашинт орнуудад дурлалт хосууд олны газар сэтгэл хөдлөлөө ил гаргах нь аймшигтай том нүгэлд тооцдог байна.
Жишээ нь Малайзад олон нийтийн газар биеэ дээрхийн адил зүй зохисгүй авч явсан хосуудыг 75 доллараар торгох хуультай гэнэ. Гэхдээ дээрх мөнгөний Индонезийнхтой харьцуулахад юу ч биш. Тухайн оронд хосууд олон нийтийн газар үнсэлцвэл 33 мянган долларын торгууль эсвэл 10 хүртэл жилийн хоригдох ял хүлээж буй.
Иранд олны өмнө уруул дээр битгий хэл духан дээр үнсэх ч зүй бусад тооцогддог бололтой. 2004 онд жүжигчин бүсгүй Горах Командирш Ираны оны шилдэг киноны шагнал гардуулах үеэр найруулагчдаа духаа өгөн үнсүүлжээ. Үүнийхээ төлөө тэрээр 74 удаа ташуурдуулах шийтгэл хүртсэн боловч ард түмнээсээ уучлал гуйсан тул шийтгэлийг тодорхой нөхцлөөр хөнгөрүүлжээ.
Арабын Нэгдсэн Эмират улсад дээрхтэй адил үйлдэлд мөн л хатуу шийтгэлтэй. 2009 онд Британийн жуулчдад зориулсан романтик арга хэмжээ эцэстээ нэг сар торны цаана суух ялаар солигджээ. Учир нь хүүхдүүдийнх нь нүдэн дээр үнсэлцсэн хосуудыг нэгэн араб хатагтай цагдаад бариад өгчихжээ.
Түүнчлэн лалын шашинт орнуудад олон нийтийн газар үнсэлцэхээс илүү хатуу хууль итгэл бишрэл, шашин шүтлэгтэй холбоотойгоор үүсэн гардаг. Бахрейнд эмэгтэйчүүдийн эрэгтэй эмч нар үзлэг хийхдээ өвчтнүүдийнхээ бэлэг эрхтэнг шууд үздэггүй. Өөрөөр хэлбэл тэд зөвхөн түүний толинд туссан тусгалд “үзлэг” хийх эрхтэй байдаг байна. Мөн лалын шашинт ихэнх оронд нас барсан хүний бэлэг эрхтэнг харах хориотой байдаг. Тиймээс шарилыг хөдөөлүүлэхээр бэлдэхдээ тэр хэсгийг даавууны өөдсөөр халхалдаг журамтай аж.
Ливанд эрчүүд амьтантай явалдахыг зөвшөөрдөг. Гэхдээ зөвхөн эм хүйсийнх. Хэрэв эр амьтантай явалдвал цаазаар авахуулах хуультай.
Израильд зочид буудлын өрөөнд кабелийн болон хиймэл дагуулын сувгаар порно кино үзэхийг хориглодог. Үүнийг зөрчсөн тохиолдолд гурав хүртэл жил хоригдоно.
Европын зарим оронд ч католик шашны нийгэмлэгийнхэн ХХ зууны төгсгөл хүртэл бэлгэвч үйлдвэрлэх болон хэрэглэхийг зөвшөөрдөггүй байжээ. Тэр бүү хэл Ирландад л гэхэд дөнгөж 1993 онд бэлгэвч импортоор оруулж ирэхийг албан ёсоор зөвшөөрчээ.
Дашрамд сонирхуулахад эрх чөлөөт Америкт ч шашны нөлөө хүчтэй байгаа нь муж бүрт гаргасан сексийн талаарх ямар нэгэн сонирхолтой хуулиудаас харж болно. Орегано болон Огайо мужуудад нас барсан хамаатан садан нь нөгөө ертөнцөөс харж байгаа гэдэгт итгэдэг тул зургийнх нь өмнүүр нүцгэн явахыг цээрлэдэг байна. Вашингтон мужид гэрлээгүй тохиолдолд онгон охинтой унтах хориотой.  Хойд Каролинад дотно харьцааны үеэр эмэгтэйнхээ хөхөн дээр үнсч болохгүй. Делавер мужийн оршин суугчдад харанхуйд секс хийх хориотой бол Виржинийд эсрэгээрээ. Коннектикут мужийн иргэд өдрийн цагаар секс хийх талаар санах ч хэрэггүйгээс гадна ням гарагт эхнэрээ үнсэх, бэлгэвч хэрэглэх хориотой аж.  Дашрамд сонирхуулахад Калифорни мужид бэлгэвч сурталчлах хориотой бол Висконсинд албан ёсоор худалдаалахыг зөвшөөрдөггүй. Луизианад зөвхөн эрчүүд бэлгэвч худалдан авах эрхтэй байдаг гэнэ.
Англид танихгүй эмэгтэйд шөнийг хамт өнгөрөөх санал тавьсан бол 180 хүртэлх еврогийн торгууль хүлээх эсвэл гурван сар шоронд хоригдох шийтгэлтэй.
Хэрэв та Ирланд руу зорчих гэж байгаа бол бэлгэвч сайн нөөцөлж авч яваарай. Учир нь тэндээс бэлгэвч худалдан авах боломж тун бага. Католик шашнаа дээдэлж, ёс горимыг нь хатуу мөрддөг тус улсад бэлгэвч хэрэглэх болон худалдахыг зөвшөөрдөггүй. Тус улсын эрх баригчдын үзэж буйгаар секс бол зөвхөн үр удмаа үлдээх арга хэрэгсэл гэнэ.
Италид зөвхөн царайлаг хөөрхөн бүсгүйчүүдэд л далайн эргээр нүцгэн явахыг зөвшөөрдөг гэнэ. Тэр бүү хэл “Царай муутай, тарган муухай биетэй хүүхнүүд далайн эрэг дээр нүцгэлж болохгүй. Үүнийг зөвхөн залуухан, халуухан бүсгүйчүүдэд л зөвшөөрнө” гэж бичсэн байдаг гэнэ. Түүнчлэн энэ хууль бүх эрчүүдэд хамаатай гэнэ.
Хятадууд эмэгтэй хүний нүцгэн хөлийг харахад дургүй. Энэ нь маш бүдүүлэг доромжлолд тооцогддог бөгөөд энэ тохиолдолд хэдэн өдрөөр торны цаана суухад хүрдэг гэнэ.
Гонконгд хэрэв нөхөр нь эхнэрээ араар нь тавьсан бол амийг нь хөнөөх эрхтэй байдаг гэнэ. Гэхдээ зөвхөн нүцгэн гараараа.


URL:

Сэтгэгдэл бичих