Хүрсэн бүхнээ мэдэрдэг хиймэл гар бүтээжээ

b5f751f6b2329103bigЗолгүй тохиолдлоор гар, хөлнөөсөө салж, тахир дутуу болсон хүмүүсийг баярлуулах таатай мэдээг Швейцарийн эрдэмтэн судлаачид саяхан дуулгалаа. Шинжлэх ухаан хөгжсөөр, хүний жинхэнэ эд эрхтэнийг орлохуйц, хүрсэн барьсан зүйлээ мэдэрдэг хиймэл гар бүтээсэн байна. Өдийг хүртэл ашигласаар ирсэн хиймэл гар, хөл бол ердөө байхгүй зүйлийг байгаа мэт харагдуулах л үүрэг гүйцэтгэж байснаас хүний биеийн нэг хэсэг мэт болтлоо хөгжиж чадаагүй байсан. Харин эрдэмтдийн шинээр бүтээсэн энэхүү био гарыг электродоор дамжуулан хүний мэдрэлийн тогтолцоотой шууд холбож өгөх учир хүн гурван хуруугаараа дамжуулан хүрсэн, барьсан зүйлээ мэдэрч, энэ тухай мэдээллийг тархинд чөлөөтэй дамжуулдаг болох ажээ.

Одоогоор ашиглаж буй хиймэл гар хөл нь хөдөлгөхөд төвөгтэй учир тахир дутуу хүмүүсийн 50 гаруй хувь нь огт ашигладаггүй гэсэн тоо бий. Харин био гар шиг уян хатан, мөн хүний жинхэнэ эд эрхтэн шиг мэдрэмжтэй хиймэл гар хөл дэлгэрээд ирвэл тахир дутуу хүмүүсийн хувьд маш том дэвшил болох юм. Анагаах ухаан, технологийн дэвшлийг харуулсан энэхүү био гарыг энэ оны эцсээр Ром хотод нэгэн өвчтөнд суулгаж, анхны туршилтаа хийх юм байна.


Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих