Монголбанкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал тэрбумтан

Монгол улсын банкуудын гол цохилох зүрх болсон Монголбанкны Ерөнхийлөгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгийн жагсаалтыг дэд Ерөнхийлөгч нь тэргүүлжээ.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал 12 сая 944 мянга 900 төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүд нь 48 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг байна. Тэрээр 638 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай. Хадгаламжиндаа нэг тэрбум 200 сая төгрөгтэй  хэдий ч Худалдаа хөгжлийн банкинд 40 сая 600 мянган төгрөгийн зээлтэй аж.
Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж 13 сая 671 мянга 400 төгрөгийн орлоготой бол гэр бүлийн гишүүд нь дөрвөн сая 848 мянга 400 төгрөгийн орлого олдог. 212 сая 200 мянган төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн барилга байгууламжтай. Машин тэрэг, хувьцаа, хадгаламж байхгүй газар эзэмших нэг эрхтэй ба үүнийгээ үнэлээгүй байна.
Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан нь 82 сая 479 мянга 200 төгрөгийн орлоготой бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 60 сая төгрөг байна. Орон сууцны хоёр барилгатай бөгөөд энэ нь нийтдээ 440 сая 149 мянга 500 төгрөгийн үнэтэй. Ланд круйзер-200 машин нэг ширхэг, тоёото камри нэг ширхэг байдаг. Эдгээр нь 138 сая 146 мянга 200 төгрөгийн өртөгтэй. Хадгаламжиндаа зургаан сая төгрөгтэй энэ эрхэм 26 сая төгрөгөөр үнэлэгдэх 55 адуутай, 11 хурдан морьтой аж. “Долоон болдог” ХХК-ийн 30 хувь, “Евро-Электроникс” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг.
Ж.Ану


URL:

Сэтгэгдэл бичих