Авлига авсан цагдаа нар буруутай нь нотлогдвол 5-10 жилийн ял сонсоно

nomssУлсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-наас эхлэн Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн Н.Раднаабазар нарын таван албан хаагчийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон.

Тодруулбал, тэд самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаархи мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан 40 сая төгрөг аваад тэднийг хилээр гаргасан юм.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 31-нд болох ёстой байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурал ирээгүй тул ийнхүү хойшлуулж ирэх пүрэв гараг буюу энэ сарын 21-нд шүүхээр болсон юм.

Эдгээр таван цагдааг Эрүүгийн хуулийн 268.2-т заасан зүйл ангиар буюу цагдаагийн алба хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан хэмээн үзэж 5-10 жилийн ял ногдуулах юм.

Г.Тогос


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих