Эрчүүдэд таалагддаг бүсгүйчүүдийн 5 төрлийн “дотуур хувцас”

XIX зууны үеэс “корсет” хэлбэрээр хөгжиж ирсэн “Lingerie” буюу дотуур хувцас гэдэг ойлголт альч хүйсийнхний хувьд наанадаж бие галбирын зөв төрхийг хадгалах, цаанадаж сексийн дур хүслийг өдөөхөд онцгой ач холбогдолтой хэрэгслүүдийн нэгд тооцогддог билээ.
Харагдах байдлаасаа л эзнийхээ тухай ихийг өгүүлэх “нэвтэрхий толь” нь болсон бүсгүйчүүдийн “сонгомол” бас “эрчүүдийн таалдаг” дараах 5 төрлийн “турсик”-ны тухай мэдээллийг хуваалцаж байна.

1. “Thongs”

Африк, Өмнөд Америк, Азийн орнуудад хэдэн мянган жилийн тэртээд үүссэн гэгддэг энэ төрлийн “турсик” эрчүүдийн харааг эрхгүй татдаг нь нууц биш. Эмэгтэй хүний өгзөг, ташааг гайхалтайгаар чимж өгдөг энэ төрлийн дотуур хувцас нь хэлбэрийн хувьд G-String / V-String / T-Back / C-String гэх мэтчилэнгээр ангилагдсан цөөнгүй төрөл байдаг ажээ. Өдгөө эрчүүд ч түлхүү өмсөх болсон байна.

2. “Boyshorts”

Суудал богинотой, чөлөөт загварын “шорт” хэлбэрийн энэ турсик сүүлийн үед багагүй мода болоод байгаа нь өөг сайн дарж, эв хавгүй галбирыг засахаас гадна “илхэн” харагдах өгзөгний ялигүй тонтойсон доод хэсэг нь эрчүүдийг өдөөх нэг “заль” байдаг гэнэ.

3. “G-Strings”

XIX зууны Америкийн уугуул иргэдийн дунд бүсэлхийгээр уядаг нэгэн зүйл хувцас байсан энэ төрлийн дотуур хувцсыг нэрлэсэн “G-String / GeeString” хэмээх үгийг нийтийн дунд цухуйлгах нь байтугай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч бичихийг хориглодог байсан гэсэн түүх бий. Мөн хөгжмийн хэлтэй андуурагдах тохиолдол ч байжээ. Өнөөдөр усны хувцас, биед эвтэй чөлөөт дотуур хувцас хэлбэрээр түлхүү хөгжсөн ичимдэг эрхтний энгүй халхавч болсон эл хувцас эрчүүдийн бас нэгэн мода болжээ.

4. “Үл үзэгдэгч дотуур хувцас”

Элдэв янзын чимэггүй төрөлх гоо сайхан гэдэг юутай ч харьцуулашгүй тансаг оршихуй билээ. Зарим тохиолдолд дотуур хувцас өмсөхгүй байх нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд багагүй эерэг нөлөөг үзүүлдэг байна.

5. “Granny Panties”

“Эмээгийн бандааш“ гэж нэрлэдэг энэ загварын дотуур хувцас бол эмэгтэйчүүдийн дотуур хувцасны эртнээс наашхи “сонгодог” загварыг төлөөлдөг. Дийлэнхи эмэгтэйчүүд энэ төрлийн турсикийг сонгон өмсдөг ба жинхэнэ “классик” бүсгүйчүүдийн сонголт гэх ч бий ажээ.
Эцэст нь эрхэмсэг бүсгүй танд ямар дотуур хувцас таалагддаг, ямар загвар, ямар өнгөтэй нь галбирыг тань тодотгож өгдөг болохыг,Харин эр хүн танд хайртын тань ямар загвар, ямар өнгийн дотуур хувцас илүү таалагддаг эсэхийг эргэн нэг харж харилцан ярилцаж “хайр”-ын харилцаандаа “шүүслэг шинэ амт”-ыг нэмэхийг санал болгож байна.


URL:

Сэтгэгдэл бичих