ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАГЧДЫН ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Энэ жил гадаадад суралцахыг хүсэгч залуусыг бүртгэж, элсүүлэх ажил эхэллээ. Засгийн газрын түвшинд гадаад орнуудтай гэрээ хэлэлцээр байгуулж, хилийн чанадад оюутан сургадаг болсоор олон жил болж байгаа юм.
Эхний ээлжинд Энэтхэг, Холбооны Бүгд Найрамдах Герман улсад сурах хүсэлтэй залуусын шалгалт эхэлжээ. Энэ жил манай улсаас 16 оронд оюутан сургах тухай Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээлсэн. Үүнээс ОХУ, Польш, Унгар, Болгар, БНХАУ-д суралцахыг хүсэгчдийг ирэх сараас бүртгэж эхэлнэ. Харин Казахстан, Вьетнам, Лаост суралцах хүсэлтэй залуусыг тавдугаар сард бүртгэх юм.
Д.Өлзий
URL: